ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Японы сонгодог уран зохиол

3 кредит

Японы уран зохиолын түүхийн үечлэлд тулгуурлан лекцээ эртний, дундад эртний, дундад зууны үеийн гэсэн гурван бүлэгт хуваан авч үзэж, сонгодог уран зохиолын төлөөлөл болох зохиолуудыг танилцуулна. “Кожики”(古事記), “Манёошүү” (万葉集), “Гэнжийн туульс” (源氏物語), “Такэтори моногатари” (竹取物語), “Хэикэ моногатари” (平家物語), “Макүрано-сооши” (枕草子), “Цүрэзүрэгүса” (徒然草) зэрэг тодорхой зохиолыг сонгон уншиж, зохиогчийн намтар, түүхэн цаг үеийн онцлогийн талаар эргэцүүлэх болно. Хичээлд лекц голлохын зэрэгцээ, зохиолын талаар харилцан ярилцах хэлбэрийг түлхүү хэрэглэнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ