Сэтгүүл зүй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжлэх ухаан болох ерөнхий ойлголт өгнө. Сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд үүрэг зарчим, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтлэлийн үр нөлөө үр ашгийн онолын үндсийн талаар мэдлэг өгнө. Мөн сэтгүүл зүй ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, ОНМХ-ийн бүтэц, сэтгүүлчид тавигдах шаардлага, нийгмийн шинж төрхийн талаар суурь мэдлэг олгоно. Орчин үеийн сэтгүүл зүйн онолын гол урсгалууд, монголын сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудалтай танилцуулна.