Энэхүү хичээл нь фото сэтгүүлч болоход зайлшгүй шаардлагатай шаардлагатай чадвар, мэдлэгийг суралцагчдад олгоно. Хичээлээр фото зургийн түүх, фото сэтгүүл зүйн мультимедиа нийтлэл бүтээх арга зүй, фото сэтгүүл зүйн ёс зүйн асуудлууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн санаа бодолд нөлөөлөх арга замуудыг судална.