Эрх зүйн социологийн, шинжлэх ухааны статусын талаарх хуульчид, социологичдын үзэл баримтлалуудад харьцуулсан шинжилгээ хийнэ. Эрх зүйн институцуудыг зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр нь ангилан үзнэ. Ялын бодлогын үзэл баримтлалуудын хувьсалд түүхэн анализ хийх. Эрх зүйн социаль чиг үүргийг тодорхойлохдоо хуулийн хэрэглээ, хууль дүрмүүдэд хандах иргэдийн хандлага, нийгмийн хүлээлт, нийтийн эрх ашигт нийцэх байдал, зэрэг индикаторуудаар баримжаалан судална. Эрх зүйг засаглал, нийгмийн аноми байдал, делинквент үзэгдэл, нийгэм-соёлын хүчин зүйлүүдтэй холбон, эрх зүйн тодорхой зөрчилдөөн дээр жишээлэн тайлбарлана. Эрх зүйн судалгаанд хэрэглэгдэх өвөрмөц аргуудтай танилцан, эрх зүйн харилцаа, зөрчилдөөнт талуудыг судлах, ашиглах арга зүйд сурадцана.