“Эрх зүйн философи” хичээлийн агуулга нь юуны өмнө эрх зүйн мөн чанар, агуулга, түүний илрэх хэлбэр, тэдгээрийн харилцан хамаарлыг философийн категориудын тусламжтайгаар судлан танин мэдэхэд чиглэгдэнэ. Мөн эрх зүйн онтологи, аксеологи, гносеологийн асуудлууд, тэдгээрийн орчин үеийн чиг хандлагуудыг судлаж, эрх зүйн үнэн зөв мэдлэгт хүрэхэд хичээлийн агуулга чиглэгдэж байна. Үүнээс гадна “Эрх зүйн философи” хичээлийн агуулгын салшгүй хэсэг нь хууль зүйн шинжлэх ухааны “Шударга ёсны процедурын онол”, “Үнэний онол” гэх мэт орчин үеийн онол - арга зүйн асуудлууд байгаа болно. Мөн орчин үеийн “Эрх зүйн философи” –н судлагдахуун нь “Эрүүгийн эрх зүйн философи”, “Өмчлөх эрх зүйн философи”, “Гэрээний эрх зүйн философи” гэх мэт салбар эрх зүйн философи үндэс, арга зүйн асуудлууд байна.