ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Солонгос хэлний эрх зүйн орчуулга

2 кредит

Монголын эрхзүйтэй холбоотой эх материалыг солонгос хэлнээ хөрвүүлнэ. Монгол улсаас баталж гаргасан хууль дотроос гадаад иргэний эрхзүйн байдлын тухай хууль, гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол улсын татварын ерөнхий хууль, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийг сонгож орчуулна. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Хууль тогтоомжийн үг хэллэг, найруулгыг сурч эзэмшинэ. Эрхзүйтэй холбоотой сэдвийг солонгос хэл рүү оновчтой орчуулах чадвартай болно. Үнэлгээ: Хэлбэр, ирц, идэвх, явцын шалгалт, улирлын шалгалт, бусад (дэлгэрэнгүй) - Идэвхийн оноо 25, - Явцын оноо 25, - Улирлын шалгалт 50 нийт 100 оноогоор үнэлнэ. Идэвхийн 25 оноог дараах байдлаар задална. • Хичээлд оролцох оролцоо - 5 • Ирц - 15 • Гэрийн даалгавар - 5 Явцын 25 оноо нь явцын хоёр удаагийн шалгалтаас бүрдэнэ. Явцын ба улирлын шалгалтыг сорилгын аргаар авна. Ашиглах ном, сурах бичиг: • Үндсэн 1. 법무법인 한몽, 몽골의 경제 및 외국인 관련 법령, 2007. • Нэмэлт 1. Холбогдох баримт бичгүүд

Энэ хичээлийн талаар AI-аас асуух