Ханз бичгийн дунд түвшний ахисан шатны мэдлэг эзэмшүүлнэ. Мөн солонгос хэлний ханзны мэдлэгийн түвшин тогтоох шалтгалтын 3, 4-р түвшний нийт 240 ширхэг ханз үсгийг эзэмшүүлнэ. Улс төр, эдийн засаг, нийгэм, хууль эрхзүй, олон улсын харилцаа, анагаах ухаан, ажил мэргэжил, сэтгэлзүйн ухаантай холбоотой ханз үгийн хэрэглээ, солонгос ханз үсгээр хольж бичсэн бичвэрийг уншиж ойлгох, найруулах бичих чадвар суулгана. Өргөн хэрэглэдэг ойролцоогоор 500-600шинэ үгийн сангийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.