Орчин цагийн солонгос монгол хэлний ерөнхий бүтэц, хэв шинж, ангилал, залгамал хэлний онцлог хийгээд хоёр хэлний үгийн аймаг, үсэг зүй, авиа зүй, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, найруулга зүй, үүргийн онцлогийг үзнэ. Мөн үг өгүүлбэрийн утга үүргийг жишээгээр баяжуулан үзэж, хоёр хэлний хэл шинжлэлийн ээдрээтэй асуудлыг илрүүлж, шийдэх арга замыг хэлэлцэнэ. Хоёр хэлний харьцуулсан хэлзүйг түгээмэл хэлзүй, олон хэлний хэв шинжид үндэслэн харьцуулан үзнэ.