БНСУ-ын эдийн засгийн хөгжлийг 1960 оноос эхлэн арав арван жилээр авч үзнэ. БНСУ-ын аж үйлдвэрлэлийн хөгжлийг салбар тус бүрээр танилцуулна. Үндэсний эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг салбарын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, хэтийн төлөвтэй танилцана. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: БНСУ-ын эдийн засгийн талаар суурь мэдлэгтэй болно. Солонгосын эдийн засгийн тухай ном зохиолыг солонгосоор уншиж ойлгох, өгсөн сэдвээр бие даан илтгэл бэлдэж илтгэх, солонгосын эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо уралдуулах чадвартай болно. Үнэлгээ: Хэлбэр, ирц, идэвх, явцын шалгалт, улирлын шалгалт, бусад (дэлгэрэнгүй) - Ирцийн оноо 10, явцын оноо 40, улирлын шалгалт 50 нийт 100 оноогоор үнэлнэ. Явцыг хоёр удаагийн шалгалтаар дүгнэнэ. Явцын шалгалтыг хөтөлбөрийн агуулгыг хэр зэрэг эзэмшсэнийг дүгнэх сорилгын дагуу авна. Улирлын шалгалтыг сорилгын аргаар юм уу эсвэл амаар авна. Ашиглах ном, сурах бичиг: • Үндсэн 1. Г. Эрдэнэчимэг, “БНСУ-ын эдийн засгийн тогтолцоо”, Улаанбаатар, 2010 2. 김기원, 김청수, 송정환, “한국산업의 이해”, 한국방송통신대학교출판부, 2002 3. 김대래, 천인호, ‘현대 한국경제의 이해’, 신지서원, 2005 • Нэмэлт 1. 김용조, 이강복, ‘위기 이후의 한국경제의 이해’, 새미, 2005 2. 좌승희, ‘지화론적 재벌론’, 1999 3. 좌승희, ‘한국경제를 읽는 7가지 코드’, 2005