Эрт, дунд үеийн Солонгосын сонгодог утга зохиолын дурсгалын дотроос “Гурван улсын түүхэн тэмдэглэл”, “Гурван улсын нөхсөн судар”, “Пархэ-гийн шинжлэл”, “Корйө улсын судар”, “Корйө улсын судрын чухал анги”, “Чосөнъ улсын магад тэмдэглэл”, “Яньжинд зорчсон тэмдэглэлүүд” зэрэг түүхийн сурвалж, “Кйөнгүг дэжөнъ”, “Хүнъминъ жөн-ым-ийн тайлбар хийгээд жишээ”, түүнчлэн Солонгост үлдэж хоцорсон монгол хэлний сурах бичиг, толь бичиг зэрэг Солонгосын түүх болон хэл шинжлэл, хууль эрхзүйн үндсэн сурвалж, Монгол-Солонгосын харилцааны түүхэнд холбогдох сурвалжуудаас зарим хэсгийг сонгож монголоор орчуулна.