Б.Түвшинтөгс, Л.Ганчимэг, Х.Нарангарав, Т.Эрдэнэ-Очир: Энэхүү хичээлээр хэлний тухай шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, хэлний мөн чанар, гарал үүсэл, дэлхийн олон хэлний ангилал, түүнчлэн хэлний нэгжүүд, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарал, бүтэц, онцлог, бичиг үсгийн үүсэл, хэлний хэв шинж, хувьсал өөрчлөлт зэргийг судалж, танин мэдэх болно. Н.Нансалмаа багш: Хүний хэлний тухай шинжлэх ухаан салбар хоорондын шинжлэх ухаан болох нь, Хүний хэлний биологи, нийгэм, сэтгэхүй, тэмдгийн шинж, Хэлний үүсэл гарал хүн судлалын ухаантай холбогдох нь,Хэл ба тархины үйл ажиллагаа, тархины хэл,Хэл ба ухамсар, хэл ба сэтгэхүйн холбоо уялдаа, Хүний хэл ба тэмдгийн бусад тогтолцоо, Биеийн хэл, Хүний хэл ба амьтны хэлний ялгаа, Хэл ба нийгмийн харилцаа холбоо, түүний зүй тогтол,Хэл ба соёл Б. Пүрэвсүрэн багш: Хэлний эгэл нэгжүүд, хэлний төвшин (авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан судлал, утга судлал, аж хэрэглээ)-ий судлалын ойлголтыг таниулна.Авиазүйн ангиллыг Олон улсын авиазүйн (International Phonetic Alphabet) галиг болон хэлэхүйд авиа, авиалбартай холбоотой ойлголтуудыг үзнэ.Үгзүйн төвшинд үгийн бүтцийн өөрчлөлт, нөхвөрлөх ёс, үүсмэл үг нийлмэл үг, үг бүтэх зарчим хэлэнд хэрхэн илэрдгийг үзнэ.