Монгол бичгийн зөв бичих зүйн тулгуур зарчмыг хэлшинжлэлийн үндэстэй ухаарч, өдөр тутмын хэрэглээ болгох чадварыг олгох зорилгоор монгол бичгээр уншуулах, бичүүлэх, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хөрвүүлэх дасгалын аргад суурилж, энэ хичээлийг явуулна.