Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл тухайн үндэстний өвөрмөц онцлогийг мэдэхгүйгээр хэлийг нь сурна гэж байхгүй. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.