Энэхүү хичээлээр ерөнхий авиазүйн үндсэн мэдлэг, авиазүйн судалгааны арга, техник, орчин цагийн монгол хэлний авиалбарын бүрэлдэхүүн, тэдгээрийн хувилбар, тогтолцоо, гарал, авианы өөрчлөлт, түүний зүй тогтол, авиа-тэмдгийн харилцаа, зөв бичих болон зөв дуудахзүйн асуудал зэргийг судална. Түүнчлэн дадлагын хичээлээр аялгуу, аман аялгуу, салбар аман аялгуу үүсэх авиазүйн хүчин зүйл, төрөл хэлийг судлахад авиазүйн үүрэг зэргийн талаар ярилцаж авианы галиг хийх чадвар эзэмшүүлнэ.