ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Сурвалж судлал

3 кредит

Энэхүү хичээлээр эх бичгийн судалгаа хийх эрдэм шинжилгээний хандлагыг танилцуулах болно. Лекцийн хүрээнд эх сурвалжийн тухай ухагдахуун, түүний ангилал, янз бүрийн бичээс, он дарааллын бичиг гэх мэт өвлүүлэх зорилгоор бичиж үлдээсэн сурвалж, албан бичиг зэрэг харилцааны явцад хуримтлагдаж үлдсэн сурвалжийн ялгаа, төрөл зүйл, монголын сурвалжийн хэл, бичиг, эхийг тайлж унших, галиглах, эхийн бүтэц, тогтмол хэллэг түүний цаг үеэс хамаарсан хувьсал, эхийн зохиогч, он цаг, газар орныг тодорхойлох, баталгаажуулалт, эхэд оруулсан өөрчлөлт, эхийн иж бүрэн судалгааны загвар, эхийг цаашдын судалгаанд хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Семинарын хичээлээр холбогдох салбар ухаануудыг ашиглах чадвар, дадал олгохын тулд бүх хэлээрх сурвалжийг ашиглах боломжгүй тул манж, монгол сурвалж дээр ажиллана

Энэ хичээлийн талаар AI-аас асуух