Монгол хэлний түүхэн хэлзүйг судалснаар, монголчуудын хэрэглэж байсан үсэг бичиг, түүгээр туурвисан дурсгалуудтай танилцаж, тэдгээрийн хэлний онцлог шинжийг түүхэн үүднээс тайлбарлаж, мөн олон монгол хэл, аялгуунуудын хувьсан хөгжиж ирсэн түүхэн зүй тогтлыг хэл шинжлэлийн онолын үндэстэйгээр танин мэднэ. Орчин үеийн монгол хэл аялгуу болон бичгийн хэлний олон асуудлыг цуваа цагийн үүднээс үнэн зөв тайлбарлаж чадах болно.