Францын уламжлалт соёл, зан заншил, орчин үед өөрчлөгдөн хувирсаар буй нийгэм соёл, түүнд туссан өрнийн соёлын нөлөө, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ураг төрлийн холбоо хэлхээ, зүйр цэцэн үг, хэлц үг, цаг үеийн асуудалтай холбоотой сэдвээр бичвэр уншиж ойлгосны дараа сэдвийн дагуу зохион бичлэг бичих, асуудал дэвшүүлэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, түүнийгээ хамгаалах зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэх даалгавруудыг гүйцэтгэнэ. Даалгаврыг багаар гүйцэтгэнэ