“Энэтхэг төвөд, хятад дорно дахины хэл шинжлэлийн уламжлалаар болон Ром Европын хэл шинжлэлийн аргаар монгол хэлний авиан зүйг судалсан монгол хэлшинжлэлч нарын бүтээлүүдтэй танилцуулан, үсэг авианы харьцаа, авиан зүйн ямар ямар асуудлуудыг яаж авч, хэрхэн тайлбарласныг цуваа цагийн үүднээс задлан шинжилж үзнэ.