“Түгээмэл хэлзүй” нь аливаа хэлнүүд ямар нэг шинжээрээ бие биенээсээ ялгарах нь гол биш, харин нийтлэг зарчимуудаар хоорондоо адил төстэй болохыг нээн гаргах нь хэлшинжлэлийн гол зорилго гэж үздэг бөгөөд хүний хэлний мөн чанар, бүтэц зохион байгуулалт, ажиллах механизмыг хүний оюун ухаантай холбон тайлбарладаг билээ.