Дундад зууны үед монголчуудын төвд хэлээр туурвисан бүтээл их, бага таван ухааны аймагт багтдаг. Төвд хэлт утга зохиолын дурсгалыг түүх, уран зохиол, яруу найраг, гүн ухаан, хэл шинжлэл гэж ангилна. Түүхийн сурвалж бичгийг дэр-чой буюу нуусан сангаас олдсон ном, хаад, ноёдын ургийн бичиг, шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн чойн-жүн, он тооллын бичиг; уран зохиолын дурсгалыг намтар, домог, цадиг, сургаалын зохиол, магтаал, ерөөл, сан сэржим гэж ангилж авч үзнэ. Мөн гадаад дотоодын эрдэмтдийн төвд хэлт утга зохиолын талаар бичсэн судалгаатай танилцаж, төвд хэлт утга зохиолыг судлах арга барилд суралцана.