Хоёр хэлний дундын үг хийгээд илэрхий ормол үгс, хэл тус бүрийн юм үзэгдлийг заан нэрлэх онцлогийн ижил төстэй ба өвөрмөц талыг тухайлан сонгосон үгийн сангийн утгын орноор бүлэглэн авч үзнэ. Мөн хоёр хэлнээ орсон бусад харь үгсийн хамаарал, үгийн утгын хувьсал, өвөрмөц ба хэвшмэл хэлц, нэр томъёоны онцлог, нийтлэгийг ажиглаж судалгаа хийнэ.