ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Дэлхийн монгол судлал дахь эх бичиг, сурвалж судлалын арга зүй, гол бүтээлүүд

3 кредит

Дэлхийн монголын судлалын салбарт гарсан ЭШ-ний дорвитой бүтээлийн дийлэнхи хэсэг нь монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг болон хятад, төвөд, манж, араб, перс, солонгос, латин, армян зэрэг ямар нэгэн хэл бичгийн баримт дурсгал дээр үндэслэсэн байдаг билээ. Ийм судлагаа нь нийтдээ Эх бичигийн судлал (Textology) гэдэг ухаанд хамаарна. Ийм учраас сонгодог монголын судлалын аль нэгэн чиглэлээр ажиллах докторын зэрэгтэй хүмүүст Дэлхийн монгол судлал дахи Эхбичиг, сурвалж судлал, гол бүтээл, судлагааны аргазүй гэдэг энэхүү хичээлийг үзэж, тухайн чиглэлээр судлагааны зохих арга барилтай болох нь цаашидын бүтээл туурвилд нь зайлашгүй шаардагдах болно. Өөрөөр хэлбэл энэ хичээлийг үзсэнээр дэлхийн олон эрдэмтэний гол гол бүтээл, тэдний судлагааны аргатай танилцана гэсэн үг.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух