Энэхүү хичээл нь газрын судалгааны хөгжингүй технологи болох ЖИ ПИ ЭС-ийн технологийг ашиглан зураг үйлдэх, газрын судалгаанд ашиглах талаар дэлгэрэнгүй мэдлэгийг олгоно. Мөн орчин үеийн жи пи эс станцаас мэдээлэл авдаг багаж тоног төхөөрөмжүүдийн хөгжил асар хурдацтай болсон болоод манай улсын газрын судалгаанд тэргүүн хэрэгцээ болон нэвтрэх болсон нь энэхүү хичээлийг судлах шаардлагыг бий болгож байна. Тус хичээлээр жи пи эс технологийн талаар мэдлэг авах, газрын судалгаанд хэрхэн хэрэглэх түүнтэй холбоотой багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж сурах зэрэг агууллагыг багтаана.