“Алтай овгийн хэл” хэмээн нэрлэх болсны учир, монгол, манж түнгүс, түрэг хэл хийгээд япон, солонгос хэлийг уг овогт багтаах эсэх талаарх онолын маргаан, алтай овгийн хэл үүсч хөгжсөн түүхэн тойм, Алтайн хэлнүүд хэрхэн салж ялгарсан тухай судлаачдын онол, алтай овгийн хэлнүүд бусад овгийн хэлтэй ямар харьцаатай болох тухай, түүнчлэн өнөөгийн “Алтай судлал”-ын байдал, урсгал, чиглэл зэргийг үзнэ.