ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Монголын орчин үеийн уран зохиол

3 кредит

Утга зохиолын онолын үндсэн асуудлын нэг болох нь. Зохиолчийн бүтээн туурвихуйн явцыг судалдаг ухаан мөн. Хэрвээ уран зохиолын хөдөлгөөний тухай ярьж байгаа бол туурвил зүйн онол туршлагыг тойрон гарах аргагүй билээ. Туурвил зүйн сургаалыг европ, өрнө дахинд үндэслэгч нь эртний грекийн номын мэргэн гүн ухаантан Аристотель /Манай тооллын өмнөх 284-322/ болно. Аристотелийн туурвил зүйн талаарх гол бүтээл бол “Туурвил зүй” / Орчин цагийн монгол хэлнээ орчуулсан Ш.Гаадамба. Уб.,1968/ юм. Ер нь Аристотелийн бүтээлээс “Уран өгүүлэх зүй”, “Туурвил зүй” хоёр бүтээл нь бидний үед уламжлан иржээ. Грек хэлний /драм/ буюу үйл хөдлөл гэсэн үгнээс гаралтай утга зохиолын үндсэн гурван төрлийн нэгийг хэлнэ. Жүжиг нь нэгэн зэрэг утга зохиолд ч, театрт ч хамаарагддаг, жүжиг нь театрын хувьсал хөгжлийн үр дүнд үүсэн бүрэлдсэн гэж хэлж болох бөгөөд жүжигчид эх зохиолынх нь үндсэн үйл явдлын шугамын дагуу үйл хөдөлгөөн хийж, үг хэлээр харилцан ярьж, нийгмийн хамгийн хурц зөрчилт асуудлуудыг хөндөж тавьдаг байна. Жүжгийн зохиолын туурвин бүтээх арга нь уран зохиолын бусад төрөл зүйлээс өвөрмөц онцлогтой.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух