Уран зохиолын ерөнхий онолын үндсэн ойлголтуудыг тайлбарлаж, XX зуунд дэлхий дахинаа дэлгэрсэн сонгодог реализм, модернизм, постмодернизм, постструктурализм, деконструктурализмын цогцолбор ойлголт, нарратологи, психоанализ, зааварчлах гоо зүй, херменевтик, бүтэц зүйн онол, хэлбэр зүйн дэг, домог зүйн шүүмжлэл, шинэ шүүмжлэл, шизоанализ, тэдгээрийн судалгааны арга зүйн онцлогтой танилцуулах, бие даасан чиглэлүүдийн онол үзэл баримтлал, суурь судалгааны бүтээлийн гол гол тулгуур ойлголт ухагдахууныг уран зохиолын эх хэрэглэгдэхүүн дээр тайлбарлана.