Уран зохиолын найруулгад зохиолчийн уран бүтээлийн үзэл санаа, уран сайхны онцлогууд зохиолын ерөнхий үзэл санаа, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, тухайн зохиолын агуулга, өгүүлэгдэхүүн, тэдгээрийн мөн шинж чанарууд тэрчлэн уран сайхны дүрслэх хэрэглүүрийн нийтлэг нийцтэй байдал, хэлээр дүрслэх, илэрхийлэх асуудлууд бүхэлд нь авч үзнэ. Зохиолыг уран сайхан, ойлгомжтой, тансаг хөг аялгуутай, утга төгөлдөр, нэгэн цогц логик байгууламж болгодог хэлний хүчин зүйл болох талаас нарийвчлан судлах. Зохиолч бүрт өвөрмөц байдлаар төлөвшин бүрэлдсэн давтагдашгүй онцлог шинжийг судлах.