ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Математик

3 кредит

Шугаман алгебр: Матриц, матриц дээр хийх үйлдлүүд, тодорхойлогч түүний чанарууд, урвуу матриц, шугаман тэгшитгэлийн систем ба түүнийг бодох аргууд болох Крамерийн дүрэм, урвуу матрицын арга, Жордан-Гауссын аргатай танилцана. Аналитик геометр: Хавтгай дээрх тэгш өнцөгт координатын систем, хавтгайн геометрийн үндсэн хялбар бодлогууд, тэгш өнцөгт координатын системийг хувиргах, туйлын координатын систем дэх бодлогууд, тэгш өнцөгт координатын систем болон туйлын координатын системүүдийн харилцан хамаарал, шулуун, хоёрдугаар эрэмбийн муруйнууд зэрэг хавтгайн геометрийн үндсэн ойлголтуудыг судлах бөгөөд хавтгайн геометрийн эдийн засаг дахь хэрэглээг судална. Вектор алгебр: Вектор алгебрийн үндсэн ухагдахуун болох вектор болон түүн дээр хийх үйлдлүүд, векторын координат, скаляр үржвэр, вектор үржвэр, холимог үржвэр мөн огторгуйн шулуун ба хавтгайн тухай судална. Нэг хувьсагчийн функц: Математик анализын тулгуур ойлголт болох тоон дарааллын хязгаар, функцийн хязгаар, баруун зүүн өрөөсгөл хязгаарууд, функцийн тасралтгүй болон тасралтын цэгүүдийг судална. Нэг хувьсагчийн функцийн дифференциал тоолол: Нэг хувьсагчийн функцийн уламжлал, дифференциалтай танилцана. Үүнд: давхар функцийн уламжлал, далд ба параметрт функцийн уламжлал, функцийн дифференциал түүнийг өгөгдсөн цэг дээрх функцийн утгыг ойролцоогоор бодоход ашиглах, дээд эрэмбийн уламжлал, дифференциал тооллын үндсэн теоремууд, Тейлорын томъёо, Лопиталын дүрэм, функцийн өсөх буурах завсар, экстремум, графикийн хотгор гүдгэр нугаралтын цэг, графикийн ассимптотууд, функцийн график байгуулах гэсэн дэд сэдвүүдийг судлана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух