ОюутанНэвтрэх

МУИС · Хс

Ердийн дифференциал тэгшитгэл

3 кредит

Энэ хичээлийн агуулга нь I) I эрэмбийн ердийн дифференциал тэгшитгэл (ЕДТ) II) ЕДТ-ээр илэрхийлэгддэг загварууд ба хэрэглээ III) II эрэмбийн ЕДТ IV) Лапласын хувиргалт V) Тогтмол коэффициенттэй ЕДТ-ийн систем VI) Шугаман бус ЕДТ-ийн систем VII) ЕДТ-ийг цуваагаар бодох гэсэн 7 үндсэн сэдвүүдээс бүрдэх ба сэдэв тус бүр дэд хэсгүүдэд задарна. Тухайлбал, эхний үндсэн сэдэв нь дотроо ЕДТ, түүний шийд (цор ганц) оршин байх, хувьсагч нь ялгагддаг тэгшитгэлүүд; II сэдэв нь ЕДТ-ээр загварчлагддаг төрөл бүрийн, хялбар математик хэрэглээнүүд; III сэдэв нь тогтмол коэффициенттэй II эрэмбийн ЕДТ ба систем, тэдгээрийг бодох аргууд; IV сэдэв нь Лапласын хувиргалт, түүний урвуу хувиргалт, ЕДТ-ийг бодоход Лапласын хувиргалтыг ашиглах; V сэдэв нь тогтмол коэффициенттэй ЕДТ-ийн системийг шинжлэх, бодох; VI сэдэв нь шугаман бус ЕДТ-ийн системийг шинжлэх, бодох; VII сэдэв нь Лежандр, Эйлер, Бесселийн тэгшитгэлүүд болон цувааг ашиглан ЕДТ-ийг сингуляр цэгийнх нь орчинд бодох гэсэн дэд хэсгүүдийг агуулна. Эдгээр сэдвүүдийг оюутнуудад аль болох ойлгомжтой байлгах үүднээс олон төрлийн жишээ, зураг, диаграммаар баяжуулан судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ