Энэ хичээлээр тооцон бодох математикийн гол аргуудын үндсэн санааг танилцах онолын анализыг хийх, түүнийг бодлогуудад хэрхэн хэрэгжүүлэх бодит туршилтыг MATLAB болон бусад программчлалын хэл (С, С++) дээр програм бичиж гүйцэтгэх болно. Үүнд: (1) шугаман ба шугаман бус тэгшитгэлүүд, тэгшитгэлүүдийн системийн шийдийг ойролцоогоор олох аргууд; (2) Интерполяци ба хамгийн бага квадратын арга; (3) Тоон дифференциал ба интеграл; (4) Захын нөхцөлтэй бодлогыг ойролцоогоор бодох зэрэг агуулгыг судлах болно. Түүнчлэн дээрх аргуудын алдааг үнэлэн, батлан харуулах зэрэг онол ба практикийн бүх хүрээг хамрах болно.