Хичээлийн эхэнд Дидогийн бодлого, ижил периметрийн бодлого, брахистокроны бодлого, үүргийн худалдаачны бодлого гэх мэт оновчлолын сонгодог бодлогууд, болон тэдний бодолттой танилцана. Дараа нь оновчлолын бодлогыг хэрхэн томъёолох талаар авч үзээд, граф дээрх оновчлолын бодлогын талаар дэлгэрүүлж үзнэ. Тэр дундаа богино зам олох бодлого, хамгийн бага жинтэй тэлсэн мод олох бодлогуудыг судлана. Дараа нь шугаман програмчлалруу орно. Тэнд симплексийн арга, шугаман програмчлалын хосмогийн онол, хосмог симплексийн аргуудтай танилцана. Хичээлийн төгсгөлд зөөлтийн бодлого, хувиарлалтын бодлогын талаар дэлгэрүүлж үзнэ.