Энэ хичээлээр тооцон бодох математикийн гол аргуудын үндсэн санааг ойлгуулахын тулд тэдгээрийн математик онол ба тоон шинжилгээтэй илүү түлхүү танилцах болно. Үүнд: (1) шугаман ба шугаман бус тэгшитгэлүүд, тэгшитгэлүүдийн системийн шийдийг ойролцоогоор олох аргууд; (2) Тоон дифференциал ба интеграл; (3) Дөхөлтийн онол; (4) Фурьегийн ба Вайвлет анализ; (4) Захын нөхцөлтэй бодлогыг ойролцоогоор бодох хамгийн өргөн хэрэглэддэг ялгаварт схемийн ба Галеркиний төгсгөлөг элементийн арга зэрэг агуулгыг судлах болно.