Орчин үеийн философи, танин мэдэхүйн онол дахь мэдлэгийн шинжлэх ухааны болон шинжлэх ухааны биш төрлүүдийн ялгаа, онцлог, сонгодог ба сонгодог биш үеүүд дэх арга зүйн баримтлалуудын ялгаа, шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны процессын үе шатууд /сэдэв, бүтээлийн тойм, судалгааны дизайн, өгөгдөл цуглуулах ба боловсруулах .../, шинжлэх ухааны судалгааны аргууд /аргын тухай, аргын ангилал ба төрлүүд, нийгэм хүмүүнлэгийн ухаан дахь аргын асуудал/ шинжлэх ухааны философийн /позитивизм/ болон нийгэм хүмүүнлэгийн ухааны философи арга зүйн баримтлалууд /экзистенциализм, психоанализ, герменевтик, феноменологи, структурализм, постструктурализм, постмодернизм, хэлний тухай философи, лингвистик философи/-ын онолын агуулгыг судална. Аливаа улс үндэстний соёлыг хэлээс ангид авч үзэх боломжгүй. Хэл бол тухайн ард түмний сэтгэлгээ, түүх, шашин соёлын илэрхийлэл болж байдаг. Монгол хэл, бичиг, түүгээр уламжилж ирсэн дурсгал бичгүүд бол монгол үндэстний хүн төрөлхтний оюуны соёлд оруулсан их хувь нэмэр юм. Монгол утга соёлын дурсгалууд манай улсаас гадна дэлхийн бусад улс орны номын санд хадгалагдаж байна. Монголын уран зохиол, түүх, гүн ухаан, шашин, урлагийн холбоотой дурсгал бичгийг судлах эх суурь нь монгол хэл, бичиг тэр дундаа эх бичиг, сурвалж бичгийн судалгаа байх бөгөөд энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэн судлаачид багагүй бүтээл туурвижээ. Монгол хэл бичиг, утга соёлын гол дурсгал бичгүүдтэй танилцаж, хүмүүнлэгийн салбар ухаануудын хоорондын харилцаа холбоонд тулгуурлан хэл, соёлыг хэрхэн судлах арга зүйг авч үзнэ.