ОюутанНэвтрэх

МУИС

Стратегийн менежмент

3 кредит

Нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, хүний нөөцийн менежмент, мэдээллийн систем зэрэг бизнесийн тодорхой нэг чиг үүрэгт чиглэсэн бусад хичээлүүдтэй харьцуулбал Стратегийн удирдлага нь том дүр зураг харуулах хичээл юм.Энэхүү хичээл нь бизнесийн удирдлагын бүхий л хүрээ, асуудлыг хөндөнө. Анхаарлын төвд аж ахуй бүхлээрээ байх бөгөөд түүний үйл ажиллагаа явуулж буй эсвэл явуулах боломжтой салбарууд, салбарын дотоод дахь өрсөлдөөн, байнгын өөрчлөлт, өөрчлөлт, өрсөлдөөний дундах байгууллагын урт болон богино хугацааны чиг баримжаа, өрсөлдөөний давуу чанар, давуу чанарын суурь болсон нөөц боломж гээд байгууллагын ирээдүй, амжилттай холбоотой бүх асуудлыг ярилцана. Аж ахуй эрхлэхэд зайлшгүй тулгардаг түлхүүр асуулт болох “Менежерүүд бизнесийн орчинд байгууллагыг амжилтад хүргэхийн тулд юуг сайн хийх ёстой вэ? гэдэгт төвлөрнө. Байгууллагын стратегийн сонголтыг оновчтой гүйцэтгэх, амжилттай хэрэгжүүлэх нь энэхүү асуултын хариу болохыг мөн сайн стратегийн удирдлагын тогтолцоо нь шилдэг менежментийн шалгуур гэдгийг оюутан мэдэж авна. Оюутан сонгосон байгууллагын дотоод болон гадаад нөхцөл байдлыг бие даан судлан, багшийн асуулт, ангийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Оюутан байгууллагын зах зээл дэх байр суурийг өрсөлдөгчидтэй нь харьцуулан үнэлж, сайн болон тааруу стратегийн ялгааг илрүүлж, улмаар байгууллагын стратегийн сонголт, хэрэгжилтийн үйл явцыг сайжруулж, боловсронгуй болгох чадварыг эзэмшинэ. Ингэснээр оюутан өмнө үзсэн бизнесийн удирдлагын хичээлүүдийн уялдааг харж, өөрийн мэдлэгийг нэгтгэн, эмхлэх юм. Энэ хүрээнд оюутан нь өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадварыг сэргээж, уялдуулан ашигласнаар стратегийн удирдлага нэрийн дор бизнесийн чиг үүргүүдийг нэгтгэн, нэгдмэл дүр зурагтай болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух