Байгууллагын сайжруулалтын төлөө Талант менежментийн хөтөлбөрийг бий болгох нь хэсэгт талант менежментийн үндсэн ойлголт, зарчмууд, ажиллах хүчний төлөвлөлт, өрсөлдөх чадварын үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээ, амжилтын болон карьер төлөвлөлт зэрэг ойлголтуудыг багтаан үзнэ. "Талант менежментийн процессыг удирдахад коуч, сургалт ба хөгжлийн хандлагууд" хэсэгт манлайлал, коуч, сургалт ба хөгжлийг талант менежменттэй холбох ойлголттой болно. Мөн түүнчлэн талантыг хадгалах хэрэгсэлд санхүүгийн шагнал урамшууллыг ашиглах, байгууллагын соёлыг удирдахад Талант менежментийн процессыг ашиглах, талант менежментийн мэдээллийн системийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг багтаана.