Удирдлагын шийдвэрийн агуулга, мөн чанар, түүний төрөл, шийдвэрийн төрлүүдийн харилцан хамаарал, стратегийн шийдвэр, түүний ач холбогдол, шийдвэр гаргах үе шат, шийдвэр гаргах нөхцөл байдал, шийдвэр гаргалтад оролцогчид, шийдвэр гаргахад баримтлах сэтгэл зүй ба ёс зүй талаар мэдлэгтэй болно. Мөн удирдлагын шийдвэр гаргахад загварчлалыг ашиглах хэрэгцээ шаардлага ач холбогдол, эдийн засаг математикийн загварчлал, түүний онцлог, загвар боловсруулах, хэрэглэх үе шат, загварын үндсэн төрлүүдийн талаар ойлголттой болно. Шийдвэр гаргахад ашиглагддаг шугаман ба шугаман бус загварууд, тэдгээрийн онцлог, шийдвэр ба эрсдэлийн шинжилгээ, тээврийн ба сүлжээний оновчлолын асуудлууд, бүлгийн шийдвэр гаргалт, шийдвэрийн хэрэгжүүлэлт, шийдвэрийн үр дүнгийн хэмжилт, шийдвэрийг дэмжих системийн хэрэгцээ шаардлагыг судална.