Уул уурхайн бизнесийн онцлогууд, үйлдвэрлэлийн процесс, уул уурхайн төслийн төлөвлөгөө боловсруулах аргачиллууд, хүний нөөцийн бодлого зэргийг Монголд болон олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын туршлага, кэйст тулгуурлан авч үзнэ. Түүнчлэн уул уурхайн салбарын эрсдлийн менежмент, “баялгийн хараал”, уул уурхайн салбарын орлогын зохистой менежментийн тухай гадны орны жишээн дээр тулгуурлан ярилцаж, Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын тухай ойлголт өгнө