ОюутанНэвтрэх

МУИС · БС

Глобалчлал ба менежмент

3 кредит

:Глобалчлалын агуулага, мөн чанарыг ярилцаж үүний Монгол улсад үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөллийг эргэцүүлнэ. Эдгээр нөлөөллүүд дээр үндэслэн глобаль орчинд хэрхэн олон улсын худалдаа, үйлдвэрлэлд оролцох оролцоог сайжруулах макро түвшинд сайжруулах; үндэстэн дамнасан корпорациуд, тэдний патент, лицензийн бодлого нь хэрхэн хөгжиж буй орнуудын өрсөлдөөн, үйлдвэрлэлд нөлөөлж буй талаар авч хэлэлцэнэ. Ийм нөхцөлд компаниуд хэрхэн өрсөлдөөний давуу талыг бий болгож амжилттай хэрэгжүүлэх тухай онолын үндэслэлтэй, олон улсын болон практик жишээн дээр авч үзнэ. Дэлхийн худалдааны байгууллагын бодлогын мөн чанар, энэ бодлогоос ашиг хүртэж буй улс орнууд хэн болох, яагаад гэсэн асуултад хариулж энэ бодлогын талаар Монгол улс юу хийж болох тухай ярилцана. Түүнчлэн баялгийн хараал гэж юу вэ?; энэ нь глобальчлалтай ямар уялдаа хамааралтай, үйлдвэрлэл, уул уурхай, цаашилбал хөгжлийг дагасан байгаль орчны асуудлыг глобаль түвшинд авч үзэх зэрэг асуудлууд орно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух