ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Монгол хэлний бүтээврийн найруулга зүй

3 кредит

Монгол хэлний залгавар бүтээвэрт тулгуурлаж, тэдгээрийг найруулгад зөв хэрэглэх дүрмийг тогтоон тодорхойлох асуудал монгол хэлшинжлэлд чухал асуудал болно. Өнөөг хүртэл монгол хэлний найруулга зүйд бүтээврийн найруулгыг цогцод нь авч үзсэн судалгааны бүтээл гараагүй байна. Гэвч найруулгын чиглэлээр гадаадад гарсан сүүлийн үеийн бүтээлүүдэд бүтээврийн найруулгад гүйцэтгэх үүргийг чухалчлан үзэж, задлан тайлбарласан зүйл цөөнгүй. Тийм учраас хэлзүйн айг илрүүлэгч бүтээвэр бүрийн онцлог, монгол хэлний зөв найруулгад хэрэглэх хийгээд эс хэрэглэх дүрмийг онолын болон хэрэглээний талаас зөв тодорхойлоход энэ хичээлийн ерөнхий агуулга чиглэнэ.)

Энэ хичээлийн талаар AI-аас асуух