ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Алтай хэл шинжлэл 2

2 кредит

Тус хичээлийн хүрээнд үзвэл зохих ёстой сэдвүүд. Үүнд: -Урал-алтай овгийн хэлнүүд. Урал-алтай овгийн хэлнүүд нийтлэг. -Алтай овогт багтах хэлнүүдийн тодорхойлолт, газарзүйн байрлал, соёл түүхийн асуудал -Нийт алтай хэлний үгийн сан. Түүхэн харьцуулсан аргаар нийт алтай хэлний үгийн сангийн эртний хэлбэрийг сэргээх. Түрэг монгол хэлний дүйцэл. а) монгол хэлнээс түрэг хэлэнд орсон хэлбэрийн хувьд тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; б) түрэг хэлнээс монгол хэлэнд орсон хэлбэрийн хувьд мөн тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; в) нэг талаас нийт түрэг хэлний, нийт монгол хэлний шинжтэй баримтууд. Монгол-түрэг хэлний нийтлэгээс уугуул түрэг, монгол хэлний үгсийг ялгах шалгуур: а) үндсэн – авианы бүрхүүл хийгээд утгын хувьд бүрэн тохирдог, монгол хэлэнд тэр үг нь байдаг илт түрэг хэлний үгс; б) монгол хэлний түрэг гаралтай үгсийн авианы шинжийг тодорхойлохдоо түрэг хэлний тодорхой авианы газар нутгийн шинжийг харгалзан үзэх; в) үгзүй-үгийн гарлын судалгаа нь монгол хэлний түрэг гаралтай үгсийн үгзүйн хэлбэрийг тодорхойлно; г) «уугуул» үгийг тогтоох шалгуураар түрэг гаралтай үгс монгол хэлний зарим нэгэн аялгуу болон газар нутгийн шинжтэйг тогтооно; д) утгазүйн талаас нь түрэг хэлнээс орсон үгсийн утгыг тогтооно; е) хуулбарласан хэлбэр – түрэг хэлний үгийн утга болон үг бүтээх бүтээврийг монголоор үгчилэн буулгасан.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух