ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Төвд хэлээрх монгол сурвалж судлал

3 кредит

Дундад зууны үед монголчууд төвд хэлээр арвин их ном судар туурвисан нь их, бага таван ухааны аймгийг хамарч байна. Энэ хөтөлбөрөөр түүх, уран зохиол, зохист аялгуу, гүн ухаан, хэл шинжлэл, тэжээх ухааны төрлийн ном зохиолыг судалсан тойм, судалгааны арга зарчимтай танилцана. Түүхийн сурвалж бичгийг дэр-чой буюу нуусан сангаас олдсон ном, хаад, ноёдын ургийн бичиг, шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн чойн-жүн, он тооллын бичиг; уран зохиолын дурсгалыг намтар, домог, цадиг, сургаалын зохиол, магтаал, ерөөл, сан сэржим гэж ангилж авч үзнэ. Мөн монголчуудын толь судлал, төвд үсгээр үгчилж бичсэн зохиолын тоймтой танилцаж, төвд хэлт утга зохиолын дурсгалыг унших, орчуулж, эх бичиг, сурвалж бичгийн задлан шинжилгээ хийнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух