Монгол хэлний судлалд бүтээврийг ихэвчлэн үндсэн утга үүргээр нь нэрлэн тайлбарлаж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, бүтээврийн илтгэх утгыг нарийвчлан тодорхойлж, нэгтгэн гаргасан судалгаа өнөө хир үгүй. Монгол хэлний бүтээврийн утга судлалын хичээлээр үгийн аймаг тус бүрийн үгийн сан болон хэлзүйн онцлогийг илрүүлэгч язгуур, дагавар, нөхцөл бүтээврийн утгыг шинжилнэ.