ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Монгол хэлний өгүүлбэрийн утга судлал

3 кредит

Өгүүлбэр нь төгс үйл явдлыг илтгэдэг харилцааны нэгж юм. Энэ үйл явдлыг хэлний ямар ямар хэрэглүүрээр илтгэж байгааг судлах нь “хэлний утга агуулгаас хэлбэрт шилжүүлэх” хандлага буюу үүнийг нийтийн хэлээр ономасиология (нэршил судлал) гэнэ. Энэ нь бодит анхдагч дохио болох ертөнцийн дүр зураг нь хүний болзож мэдрэхээс үүдэлтэй бөгөөд энэ нь хүний хэлний зохиомол дохио буюу болзож мэдэх үйл болон хувирдаг. Бодит үйл явдал нь үйлдэгч, түүний үйл шинж гурваас бүтэх бөгөөд энэ нь нэрийн ба үйлийн тийн ялгал, хамаатуулах ёстой холбогдож, өгүүлбэрийн гүн бүтэц болно. Бодит үйл явдлыг хэлний адилтгах ба орлох (төлөөлөх) ёсоор өнгөн бүтцийг бий болгоно. Ийнхүү гүн ба өнгөн бүтэц нь өгүүлбэрийн агуулга болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух