Шинэ зууны маркетингийн хандлага; маркетингийн орчин, стратегийн болон удирдлага зохион байгуулалтын харилцан хамааралтай өөрчлөлт; байгууллагын ерөнхий төлөвлөгөө болон бизнес нэгж, бүтээгдэхүүний маркетингийн төлөвлөгөөний бүтэц, агуулга, хэлбэрүүд; боломжит зах зээлийн урьдчилсан таамаглалын эдийнзасаг, статистикийн аргууд, тэдгээрийн давуу ба сул талууд, мөн зах зээлийн өрсөлдөөнийг судлах аргуудыг судлана. Хэрэглэгчийн зах зээлийн хэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт, хоногшуулалтын онол, арга зүйн мэдлэгийг олгох нь маркетингийн удирдлага хичээлийн чухал хэсэг байна. Мөн зах зээлийн хэсэгчлэлийн шийдвэрт тохирсон бүтээгдэхүүн, брэндийн бодлого, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүд, бүтээгдэхүүний сав боодол болон үнийн шийдвэр гаргалт, хуваарилалтын сувгийн тактик, идэвхжүүлэлтийн шийд зэрэг маркетингийн хольцын асуудлуудыг хэрхэн төлөвлөхийг цогцоор нь авч үзнэ.