Нэгдмэл маркетингийн харилцаа холбооны мөн чанар; гүйцэтгэх үүрэг; түүний хөгжих үндэслэл; орчин үеийн хандлага, төлөв байдал; харилцааны маркетинг; харилцаа холбооны үндсэн элемент, тэдгээрийн онцлог, гүйцэтгэх үүрэг; харилцаа холбооны үндсэн загварууд, тэдгээрийн хэрэглээ; эх үүсвэр, мессеж, сувгийн хүчин зүйлс, тэдгээрийн онцлогзэргийг энэхүү хичээлээр судална. Түүнчлэн идэвхжүүлэлтийн хөтөлбөр; идэвхжүүлэлтийн зорилго; төсөв боловсруулах, идэвхжүүлэлтийн иж бүрдэл, тэдгээрийн хэрэглээ; сурталчилгаа, шууд маркетинг, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа, интернэт ба интрактив маркетинг, идэвхжүүлэлтийн бусад арга хэлбэр; нэвтрүүлэх арга хэрэгсэл, хэвлэмэл арга хэрэгсэл, тэдгээрийн онцлог шинж, давуу ба сул тал; идэвхжүүлэлтийн хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ, хяналт; сурталчилгааны хууль эрх зүй, ёс зүйн асуудал зэргийн авч үзнэ.