Хичээл нь зайлшгүй шаардлагатай лекц, илтгэл, хэлэлцүүлэг, суралцах жишээ, бие даах ажлын зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн лекцийн хүрээнд борлуулалт, хуваарилалтын сувгийн удирдлагын үндсэн ойлголтууд, сувгийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, онцлог, хуваарилалтын үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлс, сувгийн дизайны удирдлага, хуваарилалтын сувгийн стратеги, зохицуулалт, сувгийн бүтцийг бүрдүүлэх, хуваарилалтын сувагт ложистик чухал болох нь, сувгийн удирдлага дахь хууль эрх зүйн эх үүсвэрүүд зэрэг асуудлыг судлана. Хичээлийн явцын оюутнуудын бэлтгэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба энэ нь тухайн хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно.