ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Маркетингийн судалгаа

3 кредит

Маркетингийн судалгаа хичээлээр маркетингийн шийдвэр гарахад хэрэгцээт мэдээллээр удирдлагыг хангах үйл явцыг маркетингийн судалгааг ашиглан зохион байгуулах, маркетингийн смэдээллийн систем, түүний бүтэц, дэд системүүд, маркетингийн судалгааны зорилго, ач холбогдол, үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, маркетингийн судалгаа хийх үндсэн үе шатууд: судалгааны асуудлаа тодорхойлох, зорилгоо томъёолох, судалгааны мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, судалгааны загвараас сонголт хийх, судалгааны мэдээ сэлтийг цуглуулах арга хэрэгсэл хэлбэрээ сонгох, түүвэрлэлтийн аргуудаас сонголт хийх, мэдээллээ цуглуулах, мэдээ сэлтээ шинжлэх, судалгааны үр дүнгээр судалгааны тайлан бэлтгэх, хэрэглэгчийн хандлага сонирхлыг хэмжих: нэрлэсэн үнэлгээ, дэс дараат үнэлгээ, интервалт үнэлгээ, харьцаат үнэлгээ, Ликертийн нийлбэр үнэлгээ, утгын ялгаварт хэмжээс, ач холбогдолоор нь зэрэглэх хэмжээс, нийгмийн судалгааны арга зүй: судалгааны үндэслэл ба таамаглал, хэмжигдэхүүний систем болон жигнүүр, судалгааны үр дүнг боловсруулах SPSS программ, үндсэн мэдээлэл, өгөгдлийг оруулах, боловсруулах, үр дүнг гаргаж авах

Энэ хичээлийн талаар AI-аас асуух