Цацраг идэвх, байгалийн ба зохиомол цацраг идэвх, цацрагийг бүртгэх зарчим, химийн элементийг цөмийн аргаар тодорхойлох, бодисын бүтцийг судлах аргууд (нейтроны сарнил, рентген-дифракц, электрон микроскоп, Мёссбаэурийн спектроскоп), цацрагийн хамгаалалт, радиографи (үл эвдэх сорил, рентген-, гамма-, нейтрон-радиографийн аргууд) -ийн зарчим ба үйлдвэрлэлд хэрэглэх, цөмийн хэмжүүр (яндан хоолойг шалгах, түвшин, нягт, зузаан, чийг тодорхойлох, дамжуурга дээр жинлэх, үйлдвэрийн процессын томограф), цөмийн мөшгүүрийн зарчим ба үйлдвэрлэлд хэрэглэх, цацрагаар боловсруулах, цөмийн технологийг хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, анагаах ухаанд хэрэглэх, цөмийн аргаар нас тогтоох. Цөмийн эрчим хүчийг ашиглах үндэс. Монгол улс дахь цөмийн технологийн хэрэглээ.