Энэ хичээлээр оюутан цөмийн физикийн зарим суурь ойлголт, цөмийн реакторуудын төрлүүдтэй танилцах, цацрагийн гэмтлийн механизм, цацрагийн тун, цацрагийн хамгаалалтын талаар суурь ойлголт авна. Цөмийн гинжин урвал, нейтроны баланс, критик байдал, реактивити түүнийг хянах аргуудтай товч танилцана. Цөмийн реактор системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдний үүрэг, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олно. Дэлхий дээр ажиллаж буй усан хөргүүртэй реактор болох PWR, BWR-ийн голомтын дизайны ялгаа, онцлогийг ойлгож авна. Цөмийн түлшний циклийн гол гол шатуудтай танилцаж, ашигласан цөмийн түлшний менежментийн асуудлын талаар ойлголттой болно.