ОюутанНэвтрэх

МУИС

Туршлагын цөмийн физикийн аргууд

3 кредит

Цөмийн цацрагийг бүртгэх ба хэмжих. Ионжуулагч цацраг, эдгээрийн үүсгүүрүүд, цацрагийн бодистой харилцан үйлчлэх, Цацрагийн детекторууд: тэдгээрийн ерөнхий шинж чанар. Иончлолын камер, Гейгер-Мюллерийн тоолуур, сцинтилляцын ба хагас дамжуулагч детектор тэдгээрийн ажиллагааны зарчим, бүтээц, үзүүлэлтүүд, онцлог давуу болох дутагдлууд, хугацаа ялгамж, дохионы хэлбэр. Шугамын хэлбэр, бүртгэмж. Цэнэгтэй бөөм, гамма цацрагийн сцинтилляцын ба хагас дамжуулагч детектор бүхий спектрометрүүдийн бүрэлдэхүүний хэсгүүд, тэдний ажиллагааны зарчим. Дохионы далайцын анализ, хугацаа-далайцын анализ, спектрийг хугацааны завсруудаар хэмжих. Давхцалын арга. Олон хэмжээст анализ, спектрийг боловсруулах Нисэх хугацааны спектрометр, Масс-спектрометр. Ионы массыг тодорхойлох аргууд. Цөмийн цацрагийн спектрометруудын хэрэглээ. Спектрометрийг цөмийн физикийн болон цацрагийн хяналт, экологи, геологи, орчны судалгаанд хэрэглэх

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ